ШУТИС-ийн Е-Нээлттэй Институтын “Information and Media Technology-2015” эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө

ШУТИС-ийн Е-Нээлттэй Институтын “Information and Media Technology-2015”


 эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө


 


ШУТИС-ийн Е-Нээлттэй Институтын “Information and Media Technology-2015” сэдэвт эрдэм шинжилгээний хурал 2015 оны 4 дүгээр сарын 16-нд ШУТНС-ийн Е-405 өрөөнд амжилттай зохион байгуулагдлаа.


Эрдэм шинжилгээний хуралд:


·       Боловсролын салбар дахь мэдээллийн технологи, програм хангамж, 3D принтер, инноваци;


·       Виртуал болон хөдөлгөөнт сургалтын технологи, сургалтын орчин;


·       Нээлттэй боловсрол,зайн сургалтын үр дүнтэй хэрэглээ, арга зүй;


·       Сургалт арга зүйн инноваци - Багшлахуй, суралцахуйн хөгжил, боловсролын салбарт мэдээлэл харилцааны технологи нэвтрүүлэхэд тулгарч буй асуудлууд, техник технологийн шинэчлэл гэсэн чиглэлээр илтгэлүүд хэлэлцүүллээ.


Хэлэлцүүлсэн илтгэлүүдээс ахлах багш Г.Ганчимэг “Түүхэн бичиг баримтын дүрсний боловсруулалт” илтгэлээр 1-р байрт, программист Ц.Түвшинтөгс “Дүрсэн дэх объект илрүүлэх аргачлал боломжууд” илтгэлээр 2-р байрт, багш М.Өлзий-Орших, П.Энхтайван нар “3D хэвлэгчийг сургалтанд ашиглах” илтгэлээр 3-р байрт, программист Б.Билгүүн “Их хэмжээний өгөгдлийг боловсруулах аргачлалууд, харьцуулсан судалгаа” илтгэлээр  тусгай байрт тус тус шалгарлаа.


Тус хуралд оролцсон нийт илтгэлийг эрдэм шинжилгээний өгүүллийн эмхэтгэлд нийтэлж нийтийн хүртээл болгоно. ШУТИС-ийн Е-Нээлттэй Институтын профессор багш нар болон программистуудад цаашдын сургалт, эрдэм шинжилгээний ажилд нь өндөр амжилт хүсье.






Е-Нээлттэй Институт, Виртуал технологийн тэнхим


            2015.04.16